_

Компаний танилцуулга

“Ди Ди Эм Ти” ХХК нь 2010 оноос барилгын салбарт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд улсынхаа олон томоохон бүтээн байгуулалтад амжилттай оролцож, туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч, ерөнхий гүйцэтгэгчээр тус тус ажиллаж ирсэн туршлагатай.

Бид байнгын үйл ажиллагаа, компанийн засаглалаа дэлхийн жишигт хүргэхээр Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 45001:2018 стандартуудыг нэвтрүүлэхээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Олон улсад танигдсан салбартаа “Тэргүүлэгч” компани болох зорилготой манай хамт олон өдгөө 200 гаруй үндсэн ажилтантай, жилдээ 500 гаруй ажлын байрыг бий болгодог, 20 орчим хүнд машин механизм, өөрөө явагч хэрэгсэлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг.

_

Хамтран ажиллагч & Ханган нийлүүлэгч

Төрийн байгууллага

Төрийн бус байгууллага

Аж ахуйн нэгж