Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн ажилчдын орон сууц

Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн ажилчдын орон сууц

Захиалагч: Зам, тээврийн хөгжлийн яам

Төслийн байршил нь Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 1-р хороо буюу иргэдийн хэлж заншсанаар Төмөр замд байрлалтай.
Тус барилга нь тэнхлэгээрээ 16.0 х 32.5м хэмжээтэй, 12 давхар, газраас дээш 52.50м өндөр болно. Зоорийн давхарт 21 автомашины дулаан зогсоолоос гадна цахилгаан, дулааны узелийн өрөө болон техникийн өрөө байрлана.
Давхар бүр 53-71 м2 бүхий 5н төрлийн талбайн сонголттой 4-6 айлтай байхаар төлөвлөсөн.
Энэ барилгын гол давуу тал нь 8 баллын газар хөдлөлтөнд тэсвэртэй, цутгамал каркас бүтэцтэй, орчин суугчдын аюулгүй байдлыг бүрэн хангасан төдийгүй хотын төвд байрлалтай, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, нэгдсэн үйлчилгээний төвүүдтэй ойрхон байрлалтай юм.

mobile-nav