Шинэ кино:

“Боловсрол суваг” телевизээр олон нийтэд хүрч эхлэж буй “Төгс хөгжил” продакшны шинэ уран бүтээл, зохиолч, найруулагч Ж.Буянтөгсийн “Нандин нас-3“ олон ангит киноны ерөнхий ивээн тэтгэгчээр “Ди Ди Эм Ти“ ХХК ажиллав.
Нийгмийн хариуцлагын хүрээнд ивээн тэтгэсэн энэхүү уран сайхны кино нь өдгөө өсвөр насны хүүхдүүдийн хамгийн эмзэг сэдвүүдийг уран сайхны аргаар үзүүлснээрээ онцлог бүтээл болсон юм.
Найруулагч Ж. Буянтөгс анх “Адтай жаалууд” кинонд туслах найруулагчаар ажиллаж байсан бөгөөд тухайн үеэс эхлээд 10 гаруй жил хүүхдийн уран бүтээлээр дагнан арваад кино бүтээжээ.
Энэхүү киноны нээлтэнд манай компанийн ерөнхий захирал Б.Батболд нээж үг хэлсэн бөгөөд уг арга хэмжээ 2021 оны 10 дугаар сарын 13-ний өдөр Алтаргана ресторанд болсон юм.

 

Tags:

Comments are closed

Latest Comments

No comments to show.
mobile-nav