“ДИ ДИ ЭМ ТИ” ХХК-ИЙН 2021 ОНЫ ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН ЦЭНГҮҮНИЙ ТУХАЙ

“Ди Ди Эм Ти” ХХК-ийн шинэ жилийн баярын үйл ажиллагаа 2021 оны 12 сарын 29-ний өдөр Алтаргана ресторанд амжилттай болж өнгөрлөө.
Шинэ жилийн хөтлөгчөөр О. Гантулга, урилгаар дуучин А-Cool, СТА Ч. Алтантүлхүүр, СТА Б. Баярцэцэг, МОТИВ хамтлаг, Хийлийн квартет, Карнавал охидын бүжгийн хамтлаг, Цахилгаан хөгжмийн хамтлаг зэрэг олон олон үзүүлбэрээс бүрдсэн өнөр өтгөн шинэ жил болж өндөрлөлөө.
2021 оны Монголын залуучуудын холбооны шагналаар 14, Байгууллагын өвлийн өвгөний бэлэгт 10, “Ажил мэргэжлийн аварга” ажилтнаар 5, “Хөдөлмөрийн аварга” ажилтнаар 2 ажилтан тус тус шалгарлаа.
Нийт 30 сугалаа, 1,000,000 төгрөгийн 2 азтан сугалаанаас шалгарууллаа.
Мөн Захиргаа, эрх зүй хүний нөөцийн хэлтсийн Хүний нөөцийн менежер С. Нарангэрэлийн төрсөн өдөр нь тохиож нийт шинэ жилдээ хүрэлцэн ирсэн хамт олон нь халуун дулаан мэнд хүргэлээ.

“ДИ ДИ ЭМ ТИ” ХХК-ИЙН 2021 ОНЫ ШИЛДЭГ АЖИЛТНУУД

Tags:

Comments are closed

Latest Comments

No comments to show.
mobile-nav