Хамтран ажиллагч байгууллагууд

“МӨНХИЙН НАР МЕД” ХХК

Манай эмнэлэг нь онд байгуулагдсан Одоогоор эмчийн бүрэлдэхүүнтэй мэргэжлээрээ гаруй жил ажиллаж байгаа нарийн 10 мэргэжлийн эмч нарын баг танд нүүр амны цогц эмчилгээг нэг цэгээс хүргэнэ. Үйлчилгээ:
· Нүүр амны эмчилгээ
· Нүүр амны гажиг засал
· Нүүр амны согог засал
· Нүүр амны мэс засал
· Хүүхдийн нүүр амны эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна.
Бид дэлхийн жишигт хүрсэн нүүр амны тусламж үйлчилгээг ариутгал, халдваргүйжүүлэлтийн стандартын дагуу хамгийн сүүлийн үеийн шүдний эмчилгээний тоног төхөөрөмж, америк, солонгос, германы эм материалыг
эмчилгээ үйлчилгээндээ ашигладаг. Таныг найрсаг, соёлтой хамт олон, тав тухтай орчин хүлээж байна.
Манай хаяг: БЗД, 5-р хороо, 15-р хороолол, “Ромео жульетта” хотхон, 46Д байрны 16 тоот, утас: 8000-9113, Мэйл хаяг: munkhnar2014@gmail.com

“Ди Ди Эм Ти” ХХК-ийн ажилчдын хөнгөлөлт:

  1. Нэг удаагийн эмчилгээний дээд хязгаар 300,000.
  2. Компаний зүгээс хөнгөлөлт 15%.
  3. Тухайн байгууллагад 3 сараас дээш ажилласан
    ажилтан хамрагдана.
  4. Эмчилгээний зардлаа цалингаас /2-3 хувааж/ суутгуулах боломжтой.
  5. Төлбөрийн үлдэгдэлгүй ажилчид дахин хамрагдах боломжтой.
  6. Эмчилгээнд хамрагдах ажилчид хүний нөөцийн менежерт бүртгүүлж
    санхүүгийн тэмдэг дарсан хуудас авч үйлчлүүлнэ.
  7. Эмчилгээнд хамрагдсан ажилчид төлбөрийн нэхэмжлэлийг
    санхүүгийн хэлтэст өгөх.

Манай эмнэлэг нь 2004 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд 2017 оноос Озон эмчилгээг албан ёсоороо оруулж ирэн Гэр бүлийн бүх гишүүдэд зориулан хамгийн аюулгүй, хүчилтөрөгчийн арга болох озон эмчилгээг сүүлийн үеийн дэвшилтэт эмчилгээний тоног төхөөрөмж, Япон, Америк, Солонгосын электролит витаминт дуслуудтай хослуулан доорх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

  • Урьдчилан сэргийлэх эмчилгээ
  • Мэдрэлийн тогтолцооны өвчин
  • Цусны эргэлтийн тогтолцооны өвчин
  • Хоол боловсруулах эрхтний тогтолцооны өвчин
  • Арьсны өвчин, хатиг, псиориаз
  • Амьсгалын тогтолцооны өвчин
  • Дотоод шүүрэл, бодисын солилцооны өвчин
  • Шээс, бэлгийн эрхтний өвчин
  • Яс, үе, холбогч эдийн өвчнүүдийг эмийн бус аргаар эмчилж байна.
    Монголын озон, эмийн бус эмчилгээний нийгэмлэгийг байгуулж Дэлхийн озон эмчилгээний холбоо WFOT, озон эмчилгээний олон улсын эрдэм шинжилгээний хороо ISCO3, SOPMED, Америкийн озон эмчилгээний академи АОО зэрэгт албан ёсны гишүүнээр элсэн орж олон улсын озон эмчилгээний стандартыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байгаа билээ.
    Тус эмнэлэг нь “Ди Ди Эм Ти” ХХК-ийн ажилчдад хөнгөлөлттэй үнээр үйлчилж байгаа болно.

Манай хаяг:
Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 11 хороо, Стадион оргил, Их Монгол улсын гудамж, Их монгол плаза, 4 давхарт, Утас: 9406-0077, 8672-0077, 9140-0077

Tags:

Comments are closed

Latest Comments

No comments to show.
mobile-nav