2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ARE LLC-ийн танхимд боллоо. Сургалтад Захиргаа эрх зүй хүний нөөцийн хэлтэс, Санхүү бүртгэлийн хэлтэс, ХАБЭА-н хэлтэс, ИТА нараас нийт 12 ажилтан хамрагдаж 12-уулаа шалгалтандаа тэнцсэн амжилт үзүүлсэн сургалт боллоо.
Дотоод Аудиторуудын Олон Улсын Институтээс гаргасан Дотоод Аудитын Мэргэжлийн Практикийн Олон Улсын Стандартад “Дотоод аудит”-ыг дараах байдлаар тодорхойлсон. “Дотоод аудит нь байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, түүний үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хараат бус, бодитой баталгаа өгөх ба зөвлөх үйл ажиллагаа юм. Энэ нь системтэй, оновчтой арга хандлагаар байгууллагын эрсдэлийн удирдлага, засаглал ба дотоод хяналтын үйл явцыг үнэлэх ба сайжруулахад тусладаг.
Мөн стандартаар “баталгаа өгөх гэдэг нь байгууллагын эрсдэлийн удирдлага, засаглал ба дотоод хяналтын үйл явцад хараат бус үнэлгээ өгөх зорилгоор зохих нотолгоонд хийгдэж байгаа бодитой шалгалт бөгөөд санхүүгийн, нийцлийн, системийн аюулгүй байдлын шалгалт зэрэг багтана” гэж заасан.
ДОТООД АУДИТЫН ҮНЭ ЦЭНЭ :
Аливаа байгууллагын удирдлага нь эрсдэлийн удирдлага, хяналт, засаглалын үйл явц үр ашигтай байгаа эсэх талаар дотоод аудитаас бодит мэдээлэл авдаг.
ДОТООД АУДИТ НЬ:
Байгууллагын үйл ажиллагаа удирдлагын төлөвлөснөөр явагдаж байгаа эсэхэд баталгаа өгдөг.
Компанийхаа үйл ажиллагаа, хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх “Дотоод аудитор”-ууддаа ажлын өндөр амжилт хүсье.