MISHEEL LIFE STYLE

_

МИШЭЭЛ ЛАЙФ СТАЙЛ

Misheel City - 06 General
Misheel City - 07 General
Misheel City - 09 General
Misheel City - 13 Detail
Misheel City - 16 Detail
Misheel City - 18 Detail

Бид байгууллагынхаа сонингийн дугаарт бүрт одоо хэрэгжүүлж байгаа, өмнө нь амжилттай хэрэгжсэн, ирээдүйд хэрэгжих төслүүдийг танилцуулга болон хүргэхээр зэхэж байна.
Эхний дугаарт “Мишээл лайф стайл” төслийн товч танилцуулгыг хүргэж байна.
Уг төсөл нь 3 блок бүхий 20 давхар оффис болон эрүүл мэнд, гоо сайхан, боловсролын үйлчилгээг төвлөрүүлсэн нэгдсэн төв байх юм. М1 блок нь “Health and Beauty” төв, М2 блок нь “Wellness and Education” төв, М3 блок нь Оффисын зориулалттай байна.
Эдгээр төвүүдэд хүүхдэд зориулсан хөгжмийн сургалт, гадаад хэл, шатар, бие хамгаалах урлаг, эмэгтэйчүүдэд зориулсан иог, үсчин, гоо сайхан, массаж, шүдний эмнэлэг, цусны шинжилгээний төв зэрэг эрүүл мэнд, гоо сайхан, боловсролын цогц үйлчилгээг нэг дор авах боломжтой.
Зөвхөн оффисын харилцагч нартаа зориулсан үнэгүй фитнесс, сауны үйлчилгээтэй байна. Блок бүрт бизнес төвүүдийг байршуулснаар зориулалтын тоноглол бүхий хурлын өрөөнүүдэд гадаад дотоодын зочид төлөөлөгчидтэй тав тухтай уулзаж ярилцах боломжтой болно. Мөн оффисын ажилтанд зориулсан хүүхдийн цэцэрлэг, олон улсын хөтөлбөртэй сургууль байрлана.

Төслийн захиалагч"Мишээл" групп
Төслийн ерөнхий гүйцэтгэгч"Ди Ди Эм Ти" ХХК

Tags:

Comments are closed

Latest Comments

No comments to show.
mobile-nav