Гадаад харилцааны хэлтсийн захирал О.Ганбүүрэг 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд ОХУ-д тус компанийн гадаад бодлогын үйл ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд “Барилгын материалын нийлүүлэлт”-ын асуудлаар томилолтоор ажиллаж ирлээ.
Екатеринбург хотын “Металл пром” ХХК-ийн ерөнхий захирал Скорняков Сергей Александровичтой уулзаж хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан болно.
Энэхүү томилолтоор ОХУ-ын Улаан Үүд, Москва, Екатеринбург, Новосибирск хотуудад очиж металлургийн үйлдвэр, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт зэрэг салбаруудтай танилцаж, холбогдох уулзалтуудыг хийсэн юм.
Мөн Москва хотод Монгол улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа, Худалдааны төлөөлөгч Д.Хасар нартай уулзан компаний үйл ажиллагаа, ОХУ-д хамтран ажиллах боломж гэсэн сэдвүүдээр харилцан ярилцсан.
Энэ томилолтын хүрээнд хийгдсэн голлох уулзалт нь Екатеринбург хотын “Металл пром“ ХХК-ийн ерөнхий захирал Скорняков Сeргeй Алeксандровичтой уулзаж хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан болно.
Тус үйлдвэр нь дэлхийн ll дайны үеэс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд тус үйлдвэрийн ерөнхий захирал Скорняков Сeргeй Алeксандровичийг боломжтой цагтаа манай улсад ирэхийг урьлаа.
Comments are closed