С.Эрдэнэсайхан даамал:
Ийм хүмүүстэй хамт ажиллаж байгаадаа баяртай байдаг.
Сайн байцгаана уу? Намайг Сумъяагийн Эрдэнэсайхан гэдэг. 30 настай. 2020 оны 05 сарын 20-оос хойш “Ди Ди Эм Ти” ХХК-д ажиллаж эхлээд одоо талбайн даамлаар ажиллаж байна. Одоогоор “Арматур бэлдэц”-ийн бригадыг ерөнхийд нь хариуцаж ажилладаг. Манай бригад нь нийт 12 хүний бүрэлдэхүүнтэйгээс 4 нь хом бусад нь бэлдэц дээр ажилладаг.
“Ди Ди Эм Ти” ХХК-ийн хувьд байгуулагдаад төдийлөн удаагүй ч барилгын томоохон хэмжээний төслүүд дээр амжилттай ажиллаж ирсэн туршлагатай, одоо Монголын хамгийн том барилгын ажлын төсөл дээр ажиллаж байгаа мундаг хамт олон юм. Ийм хүмүүстэй хамт ажиллаж байгаадаа их баяртай байгаа. Мэдээж зарим тохиолдолд хүндрэл бэрхшээл тулгаралгүй л яахав, ялангуяа ажлын тоо хэмжээ ихэссэн үеэр манай бригад их ачаалалтай ажилладаг. Гэхдээ бид шантралгүй улам хичээх болноо.
Манай хамт олны бүрэлдэхүүнд Алтанболдын Содбаатар, Дүвжирийн Нямсүрэн, Төгсжаргалын Отгонхүү, Цэвэгмидийн Баяртогтох, Минжбадгарын Адьяабазар, Баасанжавын Чулуунбаатар, Ядамсүрэнгийн Төмөр-Очир, Минжбадгарын Мөнх-Эрдэнэ, Цогтдэлгэрийн Нямдорж, Баярмаагийн Манлай, Баярсайханы Чанцалдолмаа нар ажиллаж байна.
Хамт олон Ажлын явц Ажлын явц
Comments are closed