Тус компанийн Захиргаа, хүний нөөц, Мэдээлэл технологи, Борлуулалт маркетингийн хэлтсүүд хамтран “Хүний нөөцийн программ”-д суурилсан ажилчдын цагийн бүртгэлийн системийг 2021 оны 10 дугаар сараас амжилттай нэвтрүүлээд байна. Тус систем нь IC CARD буюу соронзон мэдрэгчтэй картын технологи юм. Энэхүү системд ажилтан бүр өөрийн гэсэн ID кодтой байх ба энэ нь тухайн ажилтныг ямар газар, хэлтэст харъяалалтай болохыг зааж өгдөг байна. Жишээ нь: 31003 ID дугаартай ажилтны хувьд эхний 3 нь Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газрын код, дараагийн 1 нь Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн код, 3 дахь орон нь хэлтсийн харьяаны алба, нэгжүүдийн код бөгөөд хэрэв 0 байвал алба нэгжгүй шууд ажилтнууд байх юм. Сүүлийн хоёр орон нь ажилтны хувийн дугаар юм. Жишээг хүснэгтээр харуулав.
Тодруулбал ТУЗ-1, Бодлого стратегийн газар-2, Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газар-3, Барилга үйлдвэрлэлийн газар-4, Санхүү бүртгэлийн хэлтэс-5, ХАБЭА хэлтэс-6, Үйлдвэрлэл төлөвлөлтийн хэлтэс-7, Төслийн баг-8 гэсэн тоогоор тус тус эхлэнэ.
Энэхүү код нь ямар нэгэн эрэмбэ дараалал тогтоогүй бөгөөд цаашид хүний нөөцийн бүртгэлээс гадна санхүү төлөвлөлт, мэдээлэл технологийн сүлжээнд ашиглагдана.

Comments are closed