
Манай компани 2021 оны 10 дугаар сарын 08 өдөр “Дэвжих“ хөдөлмөрийн биржтэй “Хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулав. Тус биржийн гүйцэтгэх захирал О.Чимэгсүрэн, манай компанийн Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газрын захирал Г.Ганболд нар байгуулсан тус гэрээнд манай компанид шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлэлт хийхэд туслалцаа үзүүлэх, компанийг олон нийтэд танилцуулах өдөрлөгийг зохион байгуулах зэрэг асуудлуудыг тусгасан болно. Дашрамд дурьдахад тус хөдөлмөрийн бирж нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, “Оюу толгой” ХХК зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтын үйл ажиллагаа явуулдаг юм.
Comments are closed