Өмгөөллийн “Паблик дэфендэр лойерс” хууль зүйн фирм нь 2019 оны 10 сарын 18-ны өдөр батлагдсан Өмгөөллийн тухай хуулийн дагуу Өмгөөллийн “Паблик дэфендэр лойерс” ХХН нэртэйгээр 2020 оны 01 сарын 31 ны өдөр үүсгэн байгуулагдаж өдгөө 4 партнер, 5 хуульчтай хууль зүйн бүхий л салбарт онол, хууль хэрэглээний өндөр түвшинд бэлтгэгдсэн, чадварлаг, дадлага
туршлагатай хуульчдаас бүрдсэн бүтээлч хамт олон бүхий мэргэжлийн байгууллага юм.
Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн манай “Ди Ди Эм Ти“ ХХК-тай хамтран ажиллаж эхлэсэн бөгөөд компанид болон нийт ажилчдад хууль зүйн зөвлөгөө өгөх, хуулийн фермийн үйлчилгээг төлбөрийн хөнгөлттэй нөхцлөөр үйлчлэх зэрэг хамтын ажиллагаатай ажилладаг болно.
Манай сонины дугаар бүрт хууль зүйн зөвлөгөө, цуврал хичээлийг хүргэх бөгөөд сонингийн эхний дугаарт үйл ажиллагааны үндсэн чиглэл, танилцуулгыг хүргэж байна.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
Хууль зүйн зөвлөх үйлчилгээ
Өмгөөллийн “Паблик дэфендэр лойерс” нь гадаад, дотоодын нэр хүнд бүхий их дээд сургууль төгссөн, англи, хятад, орос хэлний өндөр мэдлэг чадвартай хуульчдын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг.
Хууль зүйн зөвлөх үйлчилгээнд дараах салбар, үйлчилгээ хамаарна.
• Банк, санхүү
• Барилга, эрчим хүч, дэд бүтэц
• Компанийн эрх зүй
• Худалдаа бизнес, гадаадын хөрөнгө оруулалт
• Оюуны өмч
• Уул уурхай, байгалийн нөөц буюу тусгай зөвшөөрөл авах, шилжүүлэх
• Үл хөдлөх хөрөнгө, хөрөнгийн менежмент
• Хууль тогтоомж буюу хуулийн төсөл боловсруулах, баримт бичгийн төсөл, хэлэлцүүлэх, батлахад оролцох
• Хөдөлмөрийн дотоод журам, дүрэм, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын төсөл боловсруулах,
• Байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай хууль зүйн зөвлөгөөгөөр өдөр тутамд хангах
• Бүх төрлийн тушаал, албан бичгийн төсөл боловсруулах
• Бүх төрлийн гэрээний төсөл боловсруулах, хууль зүйн дүгнэлт гаргах, гэрээ, хэлэлцээр байгуулахад биечлэн оролцох
Өмгөөллийн үйлчилгээ
Өмгөөллийн “Паблик дэфендэр лойерс” нь Эрүү, Иргэн, Захиргааны эрх зүйн салбар бүрт дагнан мэргэшсэн арвин туршлагатай хуульчдын баг бүрэлдэхүүн ажиллана.
Иргэний эрх зүйн хүрээнд гэрээний болон гэрээний бус үүргийн маргаан, гэр бүл, оюуны өмчийн маргаан, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргаан, хөдөлмөрийн маргаан, компани буюу бизнесийн эрх зүй зэрэг маргаанд шүүхийн болон Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлж, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх.
Захиргааны эрх зүйн хүрээнд захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэр, үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахыг хүссэн иргэн, хуулийн этгээдэд төрийн худалдан авалт /тендер/, газар, татвар, төрийн албан хаагчийн хөдөлмөрийн маргаан, сонгууль, зөрчлийн хэрэг буюу төрийн хяналт шалгалт зэрэг маргаанд өмгөөллийн үйлчилгээг үзүүлэх.
Эрүүгийн эрх зүйн хүрээнд гэмт хэрэгт холбогдсон сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөллийн үйлчилгээг үзүүлнэ.
“Паблик дэфендэр лойерс” хууль зүйн фирм

Comments are closed